Шууд Chart

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн дүрмийн санг өөрчилнө

2023-02-01 19:34:30

Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо 2023 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр хуралдаж, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар  хэлэлцэв. 

Уг компани нь нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, ашиглалтыг сайжруулах, түрээсийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Засаг захиргааны 4 дүгээр байр буюу Улаанбаатар бизнес хөгжлийн төв, Нийслэлийн соёлын төв өргөөний А, Б корпус, Монголын хүүхдийн ордон, Хотын төв номын сангийн барилга байгууламжуудыг газар эзэмших эрхийн хамт балансаас балансад шилжүүлэн авсан.

Энэ хүрээнд 2022 оны хоёрдугаар сараас эхлэн Нийслэлийн засаг захиргааны 4-р байрны сул талбайг, 2022 оны наймдугаар сараас эхлэн Хотын төв номын сангийн сул талбайг тус тус түрээсийн гэрээгээр ашиглуулж эхэлжээ. Иймд компанийн дүрмийн 4.3 дахь хэсэгт “Үл хөдлөх хөрөнгө түрээслэх үйл ажиллагаа” болон “концессын үйл ажиллагаа” гэсэн үйл ажиллагааны чиглэлүүдийг шинээр нэмэх шаардлагатай байгааг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг танилцууллаа гэж Нийслэлийн ИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.


“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн дүрмийн санг өөрчилнө  
Үзсэн: 814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй