АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадын зарим нэр төрлийн бараанд 50 хувийн нэмэлт тариф ногдуулах тухай тунхаглалд гарын үсэг зурлаа.
Цагаан ордны мэдээлснээр, энэхүү шийдвэрийг 1930 оны "Смут-Хоулигийн тарифын тухай хууль"-ийн 338 дугаар хэсгийг үндэслэн гаргасан бөгөөд шинэ тарифын зохицуулалт АНУ-ын зүүн бүсийн цагаар 2026 оны наймдугаар сарын 19-нөөс хэрэгжиж эхлэх юм.
Цагаан ордон Канадын худалдааны бодлого нь АНУ-ын бизнес эрхлэгчдэд ялгавартай нөхцөл үүсгэж, эдийн засгийн хохирол учруулж байгаа тул хариу арга хэмжээ авч буйгаа мэдэгджээ.
Мэдэгдэлд дурдсанаар, Канад улс АНУ-д үйлдвэрлэсэн автомашинд тариф болон квотын хязгаарлалт тогтоодог ч бусад орны автомашинд ижил шаардлага тавьдаггүй байна. Мөн тарифын квотын бодлогоор дамжуулан АНУ-ын автомашин үйлдвэрлэгчдийг Канадын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулж, үйлдвэрлэл явуулахад хүргэдэг гэж үзжээ.
Түүнчлэн Канадын ихэнх муж, бүс нутаг АНУ-ын согтууруулах ундааны худалдан авалт, жижиглэн худалдаанд хязгаарлалт тогтоосон атлаа бусад улсын бүтээгдэхүүнд ийм арга хэмжээ авдаггүй гэж Цагаан ордон мэдэгдсэн байна.
Мөн Канад улс АНУ-аас импортолж буй бяслагт Европын Холбооны ижил төрлийн бүтээгдэхүүнээс өндөр тарифын квот мөрддөг хэмээн онцолжээ.
| АНУ Канадын зарим нэр төрлийн бараанд 50 хувийн нэмэлт тариф ногдуулна | ||
| Үзсэн: 144 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.