
OpenAI нь ChatGPT-ээр ажилладаг интернет хайлтын функцыг бүх хэрэглэгчдэд нээлттэй болгосон.
Нэвтэрсэн бүх хэрэглэгчид холбогдох эх сурвалжийн холбоосоор хурдан хугацаанд хариулт авах боломж бүрджээ.
Ингэснээр уламжлалт хайлтын системийн хэрэгцээ буурч, ялангуяа Google-ийн хайлтын системийн хэрэглээ эрс багасжээ.
Ресторан эсвэл үзвэр үйлчилгээ хайхдаа хүртэл хиймэл оюунаас асуудаг болсон.
Мөн зочид буудлын захиалгын платформ гэх мэт тодорхой сайтуудыг хайж олоход ChatGPT хайлтын систем хамгийн түгээмэл ашиглагдаж байна.
Нарийвчилсан хариултын оронд ChatGPT эхлээд холбоосыг харуулж, дараа нь шаардлагатай бол нэмэлт мэдээллийг харуулдаг.
Харин төлбөр төлсөн хэрэглэгчдэд нарийвчилсан дуут горимоор дамжуулан бодит цагийн вэб шинэчлэлтүүдэд хандах боломжийг олгодог байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Хиймэл оюунд суурилсан ChatGPT хайлт хэрэглэгчдийн дунд эрэлттэй байна | ||
Үзсэн: 1562 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.